• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДАД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН КОРОНА ВИРУСИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ВАКЦИНД ХАМРУУЛЛАА

2020-02-07
АЛБА ХААГЧДАД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН КОРОНА ВИРУСИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ВАКЦИНД ХАМРУУЛЛАА

Тус албанаас Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд даргаас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3/30 дугаартай албан бичгээр, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн даргаас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 6/134 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Ази фарм” эмнэлгийн их эмч Б.Өлзийхишигийг урьж авчран “Томуу, томуу төст өвчин болон Корона вирусийн шинж тэмдэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр сургалт, мэдээлэл хийлгэж ханиад, томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд сайн дураар хамрагдах хүсэлт гаргасан нийт 20 алба хаагчдыг томуугийн 4 төрлийн вирусийн эсрэг вакцинд хамрууллаа.