• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВТО БААЗТАЙ ХАМТРАН АЛБАНЫ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2020-02-15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВТО БААЗТАЙ ХАМТРАН АЛБАНЫ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдөр баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу албаны шуурхай байдал, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын Ашиглалтын хэлтсийн алба хаагчидтай хамтран 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус албанд үйлчилгээ үзүүлдэг нийт тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэлээ. Мөн тус албанд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслийн жолооч нарт техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг чанд сахиж ажиллах талаар зөвлөмж, зааварчилга өгч баталгаа авч ажиллаа.