• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Эрүүгийн цагдаагийн албаны "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулагдлаа

2018-11-30
Эрүүгийн цагдаагийн албаны

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны “Нээлттэй  хаалганы өдөр”-ийг зохион байгуулах тухай  97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоол, Цагдаагийн Ерөнхий  газрын даргын 125 тоот тушаалын биелэлтийг хангах ажлын хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Авлигатай  тэмцэх тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль”-ийг сурталчилж, цагдаагийн байгууллага, алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн албаны "Нээлттэй хаалганы өдөр"-ийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.