• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

2019-01-24
Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Цагдаагийн ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт зөвлөгөөн нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнд нийтдээ 12 багийн 140 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, Хангайн бүс, Төвийн бүс, Баруун бүс гэж хуваагдан аваргын цомын төлөө хүчтэй өрсөлдлөө. Тус тэмцээнд Эрүүгийн цагдааийн алба, Хэрэг бүртгэх алба нэг баг болон амжилттай оролцож тэрүүн байрыг эзэлж цом, өргөмжлөл, алтан медалиар шагнагдлаа.