• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АМЖИЛТТАЙ ЯВАА ЭРЧҮҮДИЙН АРД ҮРГЭЛЖ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ

2019-03-18
АМЖИЛТТАЙ ЯВАА ЭРЧҮҮДИЙН АРД ҮРГЭЛЖ ХҮЧИРХЭГ  ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус албаны Эмэгтэйчүүдийн зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгатай хамтран Монгол Улсын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Үргэлж тантай хамт” арга хэмжээг зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллага, Эрүүгийн цагдаагийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдын гэр бүлүүд хүрэлцэн ирж, чин сэтгэлийн захидлыг өөрсдийн дуу хоолойгоор хүргэж, цэцэг гардуулан бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлж, гэнэтийн бэлэг барилаа.

\\DESKTOP-NSVO92I\share\Батболд\3.18\xeseg3.18\banzragch.mp4