• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, “ХУУЛЬ САХИУЛАХ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН, ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-03-29
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, “ХУУЛЬ САХИУЛАХ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН, ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Эрүүгийн цагдаагийн албанаас алба хаагчийн гадаад хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хууль сахиулах, Батлан хамгаалах салбарын гадаад хэлний багш нарын холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн, сургалт хариуцсан мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Энхжаргал удирдан Төрийн бус байгууллагын багш, хэл шинжлэлийн ухааны магистр Л.Үүлэнсолонго, хэл шинжлэлийн ухааны магистр Х.Нуржан нараар тус албаны нэр бүхий 12 алба хаагчдад англи хэлний анхан болон дунд шатны сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд тус албаны төв байранд амжилттай зохион байгуулж, өнөөдөр хаалтын ажиллагааг хийлээ.

Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, тус албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням нар оролцож, алба хаагчдад гэрчилгээ гардуулан өглөө.