• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна

2018-11-21
Шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг, ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилгоор "Шилдэг хэсгийн төлөөлөгч 2018" арга хэмжээг зохион байгуулж байна.

Шалгаруулалтын арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны хооронд 5 хоногийн хугацаанд зохион байгуулж цагдаагийн байгууллагын 2018 оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч”-ийг шалгаруулна.

Тэмцээнд оролцогчид 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цагдаа - дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд ерөнхий мэдлэг шалгах сорил болон гадаад хэлний мэдлэгийн шалгалтуудыг өгч, "Хэсгийн төлөөлөгчийн өнөөгийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдвээр 500-750 үгтэй эссэ бичиж дүгнүүллээ.

Мөн компьютерын хэрэглээний програмууд болон Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан ашиглах чиглэлээр өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэж мэдлэгээ сорилоо.