• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“МӨНГӨ УГААХ, САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-02
“МӨНГӨ УГААХ, САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Ийнхүү өнөөдөр /2019.08.30/ сургалтад хамрагдсан Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, ажилтнуудад сертификат гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Уг үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён С.Клечески,АНУ-ын холбооны мөрдөх товчооны олон улсын ажиллагаа хариуцсан ахлах, тусгай төлөөлөгч Андрей Добронски болон бусад албаны хүмүүс оролцож, сургалтад хамрагдсан гучин алба хаагч, ажилтнуудад сертификат гардууллаа.

Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсье.