ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ТУХАЙ
Мэдээлэл хүргэх тухай
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарласан байна.
Үүнд:
Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн дарга (цолны зэрэглэл “цагдаагийн хурандаа”, цалингийн зэрэглэл “ТТ-4”),
Ёс журмын тасгийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
- Эрх зүйч мэргэжилтэй байх.
- Цагдаагийн байгууллагад 12-аас доошгүй жил, үүнээс нэгжийн ахлах болон
- түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жмл ажилласан байх.
- 175 см дээш өндөртэй биеийн индексийн зөв харьцаатай, биеийн ил
- харагдах хэсэгт илтэд мэдэгдэх шарх сорвигүй байх.
- Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүдийг судалсан, цэргийн жагсаалын
- дүрэм, илтгэх чадвартай байх.
- Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, алба хаагчдын дунд нэр
- хүндтэй байх.
Чиглэлийн ахлах байцаагч (цолны зэрэглэл “цагдаагийн дэд хурандаа”, цалингийн зэрэглэл “ТТ-6”)
Чиглэлийн ахлах байцаагч албан тушаалд тавигдах тусгай шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
- Эрх зүйч мэргэжилтэй байх.
- Цагдаагийн байгууллагад 12-аас доошгүй жил, үүнээс нэгжийн ахлах болон
- түүнтэй адилтгах албан тушаалд 4-өөс доошгүй жмл ажилласан байх.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/267 дугаар тушаалаар баталсан “Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох (код-909) журам”-ын 909.4-д заасны дагуу Албан тушаал шатлан дэвшүүлэх ерөнхий болон тусгай шаардлага хангасан алба хаагчдын ажил байдлын тодорхойлолт, төрийн алба хаагчийн анкет, сүүлийн 3 удаагийн ажлын үр дүнг үнэлгээний хуудас, ял шийтгэл шалгасан хуудас зэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны дотор тус газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэст материалыг хүргүүлнэ үү.
Мэдээлэл хүргэх тухай
Экологийн цагдаагийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарласан байна.
Үүнд:
1.Дүн шинжилгээ, үнэлгээ хариуцсан байцаагч 2 орон тоо (цолны зэрэглэл “цагдаагийн ахмад”, цалингийн шатлал ТТЦ-07)
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Эрх зүйч мэргэжилтэй байх;
- Цагдаагийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн мөрдөгч түүнтэй адилтгах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
2.Холбоо, мэдээллийн ахлах инженер (цолны зэрэглэл “цагдаагийн хошууч”, цалингийн шатлал ТТЦ-06)
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэдээлэл холбоо, программ хангамж, сүлжээний инженер мэргэжилтэй байх;
- Цагдаагийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, үүнээс холбоо мэдээллийн, программ хангамж, систем, сүлжээ, системийн шинжилгээ,
өгөгдлийн сан хариуцсан инженер түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
3.Ахлах мөрдөгч 2 орон тоо (цолны зэрэглэл “цагдаагийн хошууч”-т цалингийн шатлал ТТЦ-05)
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Эрх зүйч мэргэжилтэй байх;
- Цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн мөрдөгч түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
4. Байцаагч 1 орон тоо (цолны зэрэглэл “цагдаагийн ахмад”, цалингийн шатлал ТТЦ-07)
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Эрх зүйч мэргэжилтэй байх;
- Цагдаагийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн мөрдөгч түүнтэй адилтгах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх;
- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
5. Сумын экологийн асуудал хариуцсан байцаагч (цолны зэрэглэл “цагдаагийн ахмад”, цалингийн шатлал ТТЦ-09)
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Эрх зүйч мэргэжилтэй байх;
- Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн байх;
- Тухайн нутаг дэвсгэрт шилжин, 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах боломжтой.
Дээрх шаардлагыг хангасан алба хаагчид төрийн албан хаагчийн анкет, сүүлийн 3 жилийн ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээний хуудас, ажил байдлыг тодорхойлолтыг PDF файл болгон энэ оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригтын zorigt.b@police.gov оутлүүк хаягт хүргүүлнэ үү.