СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус албанаас алба хаагчдын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, албаны дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх журмын хэрэгжилтийг хангуулах, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн ахлах офицер, цагдаагийн ахлах дэслэгч М.Ганзоригоор нийт алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/143 дугаар тушаалаар баталсан “Дүрэмт болон ажлын хувцас өмсөж хэрэглэх журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх /код917/" журмаар тус тус сургалт оруулж, журмыг хэрэгжүүлэх талаар алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.