“Эдийн засгийн мөрдөгч-эрх зүй” мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт элсэлт авч байна
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд шинээр боловсруулан хэрэгжүүлж буй “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн “Эдийн засгийн мөрдөгч-эрх зүй” мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр нь банк, санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, захиалагч байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангасан, хөрвөх чадвартай мэргэшсэн албан хаагчийг бэлтгэхэд чиглэгдсэн сургалтын хөтөлбөр юм.
Энэ хөтөлбөрийг сонгон суралцагч нь 2 жилийн хугацаанд суралцаж, “Эдийн засгийн мөрдөгч-Эрх зүй” мэргэжил эзэмшихийн зэрэгцээ цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд орж, цагдаагийн дэслэгч цолоор шагнуулж, Цагдааагийн байгууллагын бүтцийн нэгж болох, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст мөрдөгчөөр томилогдон ажиллах боломжтойгоос гадна мэргэшсэн чиглэлээрээ авлига, албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудад ажиллах боломжтой.
Элсэгчдэд тавигдах шаардлага: Эрэгтэй, 17-25 насны, 175 см болон түүнээс дээш өндөртэй, ял шийтгэлгүй, урьд өмнө нь банк, санхүү, нягтлан бодогч, даатгалын чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй байх.
Сонгон шалгаруулах журам: Элсэгчдийг бакалаврын дипломын голч оноогоор жагсааж эхний 30 элсэгчийг ярилцлага, эрүүл мэндийн үзлэг, сэтгэл зүйн сорилд хамруулан шалгаруулна.
Сургалтын хөтөлбөрийн нэр: “Цагдаагийн ажил-эрх зүй”
Сургалтын хөтөлбөрийн индекс: D103201
Мэргэшүүлэх чиглэл: “Эдийн засгийн мөрдөгч-эрх зүй”
Хэрэгжүүлэх сургууль: Цагдаагийн сургууль
Харьяалах тэнхим: Мөрдөх арга зүйн тэнхим
Сургалтын хэлбэр: Эчнээ
Суралцах хугацаа: 2 жил