• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Санхүүгийн мөрдлөг" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2020-07-17
“Санхүүгийн мөрдлөг

      Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс, Соён гэгээрүүлэх албаны Сургалтын хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Прокурорын байгууллага, Дэлхийн банкны “Стар нэгж”-үүд хамтран энэ оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд тус албаны байранд “Санхүүгийн мөрдлөг” сэдэвт сургалтыг "Microsoft Teams" программ ашиглан амжилттай зохион байгууллаа.

       Сургалтаар мөрдөгч нар гадаад улс орон дахь хувь хүн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн тухай мэдээлэл цуглуулахад нээлттэй эх сурвалжийг хэрхэн ашиглаж мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой талаар суралцаж, эдийн засаг, санхүүгийн гэмт хэргийн мөрдлөг ба хөрөнгө хураах ажиллагаанд Олон Улсын хэрэгжүүлж буй мэдээ мэдээлэл, гүйцэтгэх ажил, нотолгооны баримтыг ашиглаж цуглуулах ажилд хоёр талын болон Олон Улсын гэрээ хэлцэл, санхүүгийн мөрдлөгийн үйл ажиллагаанд мэдлэг нэмсэн үр дүнтэй сургалт зохион байгуулагдлаа.