Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны III улирлын үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн боллоо.
Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны III улирлын үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хууль сахиулах их сургуулийн “Соёлын төв”-д зохион байгуулагдаж алба хаагчдаас ажлын үр дүнгээрээ бусдыгаа хошуучлан ажилласан онцлог алба хаагчдыг шагнах тухай албаны даргын тушаалыг танилцуулж шагнаж урамшуулав.
Тайлангийн хуралтай холбоотой газар, хэлтэс, тасгийн дарга болон алба хаагчдын санал шүүмжлэлийг сонсож алба хаагчдын ажлын үр дүн, үйл ажиллагаа, сахилга ёс зүйтэй холбогдуулан анхаарах асуудлын талаар дэд даргаас үүрэг чиглэл өгсөн.
Мөн арга хэмжээний төгсгөлд Соёлын тэргүүний ажилтан жүжигчин найруулагч Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран бүтээсэн “Яллагч” Монголын уран сайхны киног бие бүрэлдэхүүнд үзүүлэв.