• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-09
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний хүрээнд Эрүүгийн цагдаагийн албанд шинээр томилогдсон эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж эхэллээ.

        Сургалтыг бүсчлэн 3 үе шаттай зохион явуулахаар бэлтгэл ажлыг хангасан ба 1 дүгээр үе шатны сургалтыг Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга цагдаагийн дэд хурандаа Э.Товуудоржоор ахлуулсан ажлын хэсэг 2020.09.07-ны өдрөөс эхлэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд аймгууд дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарыг хамруулан зохион байгуулж байна. Сургалт Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 
         Сургалтыг Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийг ханган зохион байгуулахын зэрэгцээ, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас зохион байгуулж байгаа “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээний хүрээнд “Хариуцлагатай алба хаагч-Миний захиас” сэдвээр алба хаагчидтай уулзалт ярилцлага хийж “Өнгө нэмцгээе-2020” аяныг сурталчилж байгаагаараа онцлогтой болж байна.


Сургалтад хамрагдаж байгаа алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.