• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2020 ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020-10-08

    Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны III улирлын үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнийг энэ оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус албанаас цахимаар зохион байгууллаа.

    Тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнд ЭЦА-ны харьяа нэгжийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ч.Ууганбаяр, мөн газрын Аюулгүй байдлын хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг нар оролцсон.

       Ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан нэр бүхий 14 алба хаагчийг тус албаны даргын тушаалаар цалингийн тодорхой хувиар шагнаж урамшууллаа.