• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр Архангай аймгийн Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч шалгарлаа

2020-11-06

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит 2020 оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах арга хэмжээний гуравдугаар үе шат энэ оны 11 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нарстай дахь хээрийн сургалтын хэсэгт ажмилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд оролцсон алба хаагчид хууль эрх зүй, гадаад хэл, мэргэжлийн ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, эссэ бичих, тээврийн хэрэгсэл жолоодох, албаны галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ур чадвараараа өрсөлдсөн юм.

Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш 79,4 оноогоор тэргүүн байрт, Төв аймаг дахь цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Нацагдорж 78,1 оноогоор дэд байрт, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Жаргалан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Баатарбилэг 74,8 оноогоор гутгаар байрт тус тус шалгарлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.11.06/ Цагдаагийн ерөнхий газрын гадна талбайд зохион байгуулагдаж, энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон бусад удирдлага, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.   

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.