• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Сэрэмжлүүлэг

2022-06-27
Сэрэмжлүүлэг

ОРОН НУТГИЙН ЗАМД ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ ХИЙХЭД ЖОЛООЧ ТА ЮУН ДЭЭР АНХААРАХ ВЭ?

Замын хөдөлгөөний дүрмийн заасан гүйцэж түрүүлэх хориотой тэмдэг байрлуулсан, үргэлжилсэн цагаан зураастай хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно. Учир нь үргэлжилсэн цагаан зураасаар үзэгдэх орчин хязгаарлагдсан, огцом эргэлттэй хэсгүүдийг тэмдэглэсэн байдаг. Энэ хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийх нь өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл маш өндөр байдаг.

13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:

а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;

б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд;

в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед;

г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед;

д/ гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд.

Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа бол хажуугийн суудалд сууж буй зорчигчоос тусламж авч байхыг зөвлөж байна. Учир нь та эсрэг урсгалд машиныг байгаа эсэхийг харахын тулд заавал эсрэг урсгал руу орох шаардлага гардаг.

Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч гүйцэж түрүүлж байгаа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар саад учруулах, дагаж хурдаа нэмэх үйлдэл хийхийг хориглоно.

Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл ирж байгаа болон аюул саад байгаа тохиолдолд гүйцэж байгаа тээврийн хэрэгсэлд зүүн гар тал руу дохио өгч анхааруулна.