ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.
Залилах гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлын ойлголт сул байдлыг ашиглан тухайн иргэний цахим шуудан, фэйсбүүк хаягийн нууц үгийг сэргээх хүсэлтийг илгээж, бүртгэлтэй дугаар буюу хохирогчийн гар утсанд ирсэн мессежийг өөрт авах байдлаар халддаг.
Иргэд цахим орчинд ямар нэгэн сэжигтэй холбоос хаяг руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдсон тохиолдол бүү өг.