СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АНУ-ын цэргийн түрүүч гэх хүнтэй цахимаар харилцаж “нуусан их хэмжээний мөнгөө явуулсан” гэдэгт итгэн залилуулжээ
Монгол Улсын иргэн А нь цахим хаягаар Лив улсад байлдаж байгаа АНУ-ын цэргийн түрүүч гэх хүнтэй цахим хаягаар харилцаж их хэмжээний мөнгө залилуулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, АНУ-ын цэргийн түрүүч гэх этгээд Монгол Улсын иргэн А-д тусгай ажиллагааны явцад Исламын Бүгд Найрамдах улсын нуусан их хэмжээний бэлэн мөнгө болох 4 сая ам.долларыг дипломат илгээмжээр Монгол руу явуулсан гэж итгүүлсэн бөгөөд илгээмжийн зардал буцаан явуулахыг хүсжээ. Улмаар иргэн А нь 6 удаагийн үйлдлээр нийт 27,750 ам.доллар Бүгд Найрамдах Турк улс руу шилжүүлж залилуулсан байна. Иймд иргэд гадаад хэлээ сайжруулах, гадагшаа явах хүсэлдээ автаж гаднын иргэнтэй сошиал орчинд найз болсноор залилуулах тохиолдол их гарч байгаа тул залилагчдаас сэргийлэхийг анхааруулж байна. Эх сурвалж:
ISEE.MN