• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

FAMILY LINK ГЭЖ ЮУ ВЭ?

2022-10-07
FAMILY LINK ГЭЖ ЮУ ВЭ?

Танай гэр бүлд цахим хэрэглээний зохистой дадлыг бий болгоход Family Link туслах болно. Google-ийн эцэг эхийн хяналтын хөтөлбөр нь хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийг удирдах, уян хатан тохируулах боломжийг олгож байна.

FAMILY LINK ТАНД ДАРААХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО

• Таны хүүхэд утсаараа ямар тоглоом тоглож, юу үзэж, хэнтэй харилцаж буйг харах

• Хүүхдийнхээ татаж буй аппыг зөвшөөрөх, блоклох болон нуух зэргээр тохируулах

• Family Link хүүхдэд зориулсан мэдээлэл авах, сурах зэргээр ашиглаж болох хэрэгтэй аппыг санал болгодог байна.

ЦАГИЙН ТОХИРГОО ХИЙХ, АЛСААС УДИРДАХ

• Хүүхэд тань цахим орчинд хэр их цаг зарцуулах нь танаас л хамаарна. Family Link танд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжид зарцуулах цагийн хязгаарыг тохируулах, зөв зохистой хэрэглэх боломжийг олгодог.

• Таны хүүхэд гадаа тоглох, хоолоо идэх эсвэл гэрийн даалгавраа хийх болсон өөрийн утас, компьютерыг ашиглан хүүхдийнхээ утсыг алсаас түгжиж удирдах боломжтой.

ХҮҮХДИЙНХЭЭ БАЙРШЛЫГ ХАРАХ

• Та хүүхдийнхээ хаана байгааг харах, байршлыг тогтоох боломжтой.

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо