СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Төв аймаг дахь Цагдаагийн газраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарласан байна.
Үүнд:
1. Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч“, цалингийн зэрэглэл “ТТ-11”/
Тавигдах шаардлага:
· Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
· Эрх зүйч мэргэжилтэй,
· Цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан,
· Мөрдөгч болон түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан,
· Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, ахлах албан тушаалд дэвших
· Нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх.
2. “Бүрэн, Аргалант, Сүмбэр, Баян-Өнжүүл, Баянхангай, Архуст сум дахь хэсгийн төлөөлөгч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн ахмад”, цалингийн зэрэглэл “ТТ-10”/
Тавигдах шаардлага:
· Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх
· Зүйч мэргэжилтэй,
· Цагдаагийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан,
· Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн,
· Офицер албан тушаалд дэвших
· Нөөцөд бүртгэгдсэн байх.
3. “Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч”-2 сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн ахмад”, цалингийн зэрэглэл “ТТ-9”/
Тавигдах шаардлага:
· Бакалавр эсхүл түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
· эрх зүйч мэргэжилтэй,
· цагдаагийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан,
· мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх.
4.“Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч” сул орон тоонд /цолны зэрэглэл “Цагдаагийн ахмад”, цалингийн зэрэглэл “ТТ-9”/
Тавигдах шаардлага:
· Бакалавр эсхүл түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
· Эрх зүйч мэргэжилтэй,
· Цагдаагийн байгууллагад 4-өөс доошгүй жил ажилласан,
· Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх.