Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол -Оросын хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хуралдааныг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн Дэд сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга И.Н.Зубов нар тэргүүлж оролцсон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир тэргүүтэй Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгчид оролцож хил орчмын бүс нутгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
Хурлаар талууд хил орчмын бүс нутагт үйлдэгдэж буй мал хулгайлах гэмт хэрэг, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.