• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2023 ОНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН” ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-01-20

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2023 оны сургалт, зөвлөгөөн”-ийг энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. 

Тус сургалт, зөвлөгөөн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр /2023.01.20/ Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа нар “Байгууллагын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Сургалт үргэлжилж байна.

 

Tweet

БУСАД МЭДЭЭ