“Шинэ хөдөө” зорилтот нэвтрүүлгийг бэлтгэн явуулж байна
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд малчдын эрх зүйн мэдлэг, малын хариулга маллагааг сайжруулах, “Малчдын бүлэг” хэрхэн ажиллуулах талаар мэдээлэл өгөх зорилгоор Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ТВ-5 телевиз, Монголын ХААБирж зэрэг байгууллагатай хамтран “Шинэ хөдөө” зорилтот нэвтрүүлгийг бэлтгэн ажиллаж байна.
Нэвтрүүлэгт Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 багийн малчин иргэд 4 “Малчдын бүлэг” болон оролцож, “Малын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, түүний олгох журам”, “Гэмт хэргийн мэдээллийг төлбөртэй авах журам” зэрэг болон мал хулгайлах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, малын хариулга маллагааг бүлгийн зохион байгуулалтад орж байнгын хариулга, маллагаатай болгох, гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, бусад орон нутагт хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэргээр малчид иргэдийг оролцуулан нэвтрүүлэгхийлээ.
“Шинэ хөдөө” зорилтот нэвтрүүлгийг мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрдэг цаг хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн Даваа, Лхагва гарагийн 20 цаг 20 минутаас ТВ-5 телевизээр олон нийтэд хүргэж байна.