СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Мэдээлэл хүргэх тухай
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас Захиргааны удирдлагын хэлтсийн Дотоод ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтний албан тушаалын /цолны зэрэглэл “Цагдаагийн дэд хурандаа”, цалингийн зэрэглэл ТТ-5/ сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тавигдах шаардлага:
-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
-Эрх зүйч,
-Цагдаагийн албаны мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх
-Цагдаагийн байгууллагад 13-аас доошгүй жил ажилласан, үүнээс албаны ахлах түүнтэй адилтгах албан тушаалд 4-оос доошгүй жил ажилласан байх.