• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ /OFFICIAL DEVELOPMENT ASSISTANCE-ODA/”-ААР САНХҮҮЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН ГАЗАР, ТЕГҮ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТӨСЛИЙН ГИШҮҮД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2023-03-28

✅ Монгол Улсын Цагдаагийн байгууллагын цахим сүлжээг өргөтгөх, дижитал нотлох баримт шинжлэх тоног, төхөөрөмж, хэрэгсэл, лабораторийг шинэчлэх, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж /Official Development Assistance-ODA/”-аар санхүүжих төслийг 2023-2027 онд хэрэгжүүлэх юм.

✅ БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Тегү хотын цагдаагийн газраас Монгол Улсад айлчилж, төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл цуглуулах зорилгоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Kибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Цахим мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн төлөөлөлтэй уулзаж төслийн ерөнхий төлөвлөгөө, хийгдэх ажлын талаар өнөөдөр /2023.03.27/ санал солилцлоо.

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, ЦЕГ-ын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай болон холбогдох албаны хүмүүс оролцов.

✅ Төслийг БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Тегү хотын цагдаагийн газар хэрэгжүүлэхээр сонгогдсон бөгөөд Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим сүлжээг өргөтгөх, дижитал нотлох баримт шинжлэх тоног төхөөрөмж, хэрэгсэл, лабораторийг шинэчлэх, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавх бэхжүүлэх чиглэлтэй. Төслийн ажлын хэсгийн гишүүд 2023 оны 03 дугаар сарын 26-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд айлчлал хийж байна.