• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-25
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ДАРТС”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅ Цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны Эрүүгийн цагдаагийн албаны нэрэмжит “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээн /2023.04.24/ “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

✅ Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 29 анги, байгууллагын нийт 164 алба хаагчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд орон нутгийн 9 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн баг, тамирчид ур чадвар, авхаалж самбаа, цэц мэргэн, хурд хүчээ сорихоор хүрэлцэн ирсэн юм.

✅ ЭРЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:

Тэргүүн байр: ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Болд;

Дэд байр: Увс аймгийн цагдаагийн газрын холбооны инженер, цагдаагийн хошууч О.Лхагвасүрэн;

Гутгаар байр: ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын төвийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Сэргэлэн;

✅ ЭМЭГТЭЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:

Тэргүүн байр: Увс аймгийн цагдаагийн газрын Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Одхүү;

Дэд байр: Дорнод аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ү.Алтантуяа;

Гутгаар байр: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ө.Жаргал;

✅ ХОСЫН ТӨРӨЛД:

Тэргүүн байр: МБА-ны Захиргааны удирдлагын хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золбоо, арга зүйч, цагдаагийн ахмад Б.Мөнгөнтуяа;

Дэд байр: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, цагдаагийн дэд ахлагч Г.Удаабаяр, мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Мягмарсүрэн;

Гутгаар байр: МДШШУА-ны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдорж, Архивч бүртгэгч, ахлах ахлагч Б.Сарангэрэл нар шалгарлаа.

✅ ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН АЛБА ХААГЧААР:

Эрэгтэй төрөлд: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг;

Эмэгтэй төрөлд: Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Мэдээлэл, технологийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Өнөрцэцэг нар бусдыгаа манлайлав.