• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Снүүкер бильярдын тэмцээн зохион байгууллаа

2019-01-21
Снүүкер бильярдын тэмцээн зохион байгууллаа

Эрүүгийн цагдаагийн албаны  түүхт 85 жилийн ойг тохиолдуулан тус албаны  харьяа нийслэл дэх нэгжүүдийн удирдах ажилтнуудын дунд Снүүкер бильярдын тэмцээнийг 2019 оны  01 дүгээр сарын 18-ны  өдөр зохион байгууллаа.  Уг тэмцээнд  тэргүүн байранд 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа  Б.Тамир, 2 дугаар байранд Гэрч  хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Алтангэрэл, 3 дугаар  байранд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй  тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа  Э.Товуудорж нар шалгарч өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагнуулав.