Сонгон шалгаруулалт эхэллээ
Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэдийг сонгон шалгаруулалт эхэллээ.
Элсэлтийн шалгалтын комиссын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтыг 2019 оны 03 дугаар сарын 07-18-ны өдрүүдэд Хууль сахиулахын Их сургууль дээр зохион байгуулахаар товыг гаргасан.
Энэ жилийн элсэлтийн шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс бүртгэхгүй, зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагчид болон өмнөх жилүүдэд ерөнхий эрдмийн шалгалтад 60-аас дээш оноо авсан иргэдээс бүртгэж, элсүүлэхээр тогтсон.
Бакалаврын сургалтад элсэгчдээс Монгол, Орос хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн 4 төрлөөр мэдлэг, ур чадварын шалгалт, ярилцлага авна.
Удирдлагын академийн адъюнктүр, магистрантурын сургалтад суралцах хүсэлт гаргасан алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, Орос хэлний шалгалт авч, нийлбэр онооны дүнгээр эрэмбэлж, шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 28-наас мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд явуулна.
Энэ хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар дараах мэргэжлээр элсүүлэн суралцуулна. Үүнд:
1. Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/
• Мэдээлэл, технологийн аюулгүй байдал;
• Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал;
• Тусгай радио-техникийн систем;
• Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй;
• Эдийн засгийн аюулгүй байдал;
• Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй;
2. Магистрантурын хөтөлбөр (2 жил):
• Хүний нөөцийн удирдлага
3. Адъюнктурын хөтөлбөр (3 жил)
• Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй
Жич: Шаардлагатай мэдээллийг Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс /цагдаагийн хошууч Э.Онон, утас: 70191045/-ээс авч ажиллана уу.
ОХУ-ЫН ДХЯ-НЫ ХАРЬЯА АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУДЬД БОЛОВСРОЛЫН
БАКАЛАВР, МАГИСТРАНТУР, АДЪЮНКТУРЫН СУРГАЛТАД СУРАЛЦАХААР ХҮСЭЛТ ГАРГАСАН АЛБА ХААГЧ, ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Д/д |
Баримтын нэр |
Хуудасны тоо |
Тайлбар |
1. |
Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцах хүсэлт гаргасан иргэний өргөдөл /бичгээр болон маягт № 1/-ийг бөглөнө |
||
2. |
Хувийн мэдээллээ чөлөөтэй өгөх баталгаа /маягт № 2/-г бөглөнө |
||
3. |
Гурван үеийн түүх намтар /7 хүний намтар/ |
||
4. |
Төрийн албан хаагчийн анкет |
||
5. |
Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалт, сурагчийн хувийн хэрэг, их, дээд сургуулийн диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ |
||
6. |
Суралцаж байгаа академи, их, дээд сургуулийн сургалтын албанаас суралцагч, сонсогч, оюутны тухайн хичээлийн жилийн дүнгийн тодорхойлолт /эх хувь/ |
||
7. |
Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
||
8. |
Гадаад паспортын хуулбар /5 жилээс доошгүй хугацааны хучинтэй/ |
||
9. |
Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /2019 оны 2 сар хүртэлх хугацаанд бөглөгдсөн байх/ |
||
10. |
Дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн байдал, өрхийн орлогын талаар дурдсан байна/ |
||
11. |
Харьяа сум, хорооны хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт |
||
12. |
Сурлага, хөдөлмөр, сахилга хариуцлага, зан чанар, хүмүүжлийн талаар сургууль, байгууллагын дарга, багш, нийгмийн ажилтан, хамт ажиллаж, сурч байсан иргэдээс асууж тодруулсан мэдээлэл; |
||
13. |
Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн дүгнэлт /Сэтгэц гэм судлал, хар тамхи, ДОХ болон ямар нэг халдварт өвчингүйг нотолсон байх/ |
||
14. |
Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх тухай хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт |
||
15. |
Ял шийтгэгдэж байсан эсэх тодорхойлолт |
||
16. |
Сэтгэл зүйчийн дүгнэлт |
||
17. |
3x4, 4x6 хэмжээтэй цээж зураг /тус бүр 4 хувь/ |
||
18. |
Олон улсын болон улсын чанартай тэмцээн, уралдаан, олимпйадад оролцож амжилт гаргасныг нотлох диплом, гэрчилгээний хуулбар |
||
19. |
Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, албан бичиг, ажил байдлын тодорхойлолт |
||
20. |
Бусад шаардлагатай материал |