• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХЛАХ МӨРДӨГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-02-25
НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХЛАХ МӨРДӨГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/109 дүгээр тушаалаар зарим алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн ахлах мөрдөгч нарын "Манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж өндөрлөлөө.

Сургалтын хаалтын үйл ажиллагаан дээр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн Дэд дарга цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав нар хүрэлцэн ирж алба хаагчдад ажлын амжилт хүсэж, үүрэг, ажлын чиглэл өгч гэрчилгээ гардуулав.