• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-03-02
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тэмцээнд Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн 33 баг, 200 орчим тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьж аваргаа шалгарууллаа. Нийт оролцсон баг тамирчид болон хамтран зохион байгуулагч, шүүгч нартаа баярлалаа.

Ингээд тэмцээний дүн мэдээллүүдийг Та бүхэндээ хүргэе. 

Эрэгтэй 1-р байр Хан уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн баг тамирчид.

Эрэгтэй 2-р байр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн баг тамирчид.

Эрэгтэй 3-р байр Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн баг тамирчид

Эмэгтэй 1-р байр Цагдаагийн дэслэгч Х.Халиунаа ахлагчтай Эрүүгийн цагдаагийн албаны 2-р баг тамирчид шалгарч аваргын Цом, медаль,  өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж тэмцээний шилдэг тоглогчоор Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Энх-Амгалан  шалгарлаа.