МИНИЙ МЭРГЭЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн арга хэмжээг угтаж тус албанаас “Миний мэргэжил-Миний бахархал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн алба хаагчдын дунд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Гэрэл зургийн уралдаанд тус албаны харьяа 10 нэгжээс 36 ширхэг гэрэл зураг ирүүлснийг тус албаны удирдлагууд болон мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны гишүүн, гэрэл зурагчин Б.Болор-Эрдэнэ нарын шүүгчид 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шалгаруулалтыг явуулж тэргүүн байранд: Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Бид гэмт хэрэгтэй ч тэмцэнэ, гамшиг аюулыг ч сөрнө” сэдэвт гэрэл зураг,
Дэд байранд: Цагдаагийн ерөнхий газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс ирүүлсэн “Бид хэзээд бэлэн” сэдэвт гэрэл зураг, гуравдугаар байранд Увс аймаг дахь цагдаагийн газар “Эрлийн мэдээ” сэдэвт гэрэл зураг,
Тусгай байранд: Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас ирүүлсэн “Мэдээлэл” сэдэвт гэрэл зургуудыг тус тус байр эзлүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шалгарсан нэгжүүдийг шагнаж урамшууллаа.