• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2019 ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-04
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2019 ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны III улирлын үйл ажиллагааны тайлангийн хурал сахилгын зөвлөгөөнийг энэ оны 10 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд тус албаны зохион байгуулалтын бүтцийн газар, хэлтэс,  дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нийт алба хаагчид оролцож  ажлаараа манлайлан ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

 

Тухайлбал: "Эрүүгийн цагдаагийн албаны даргын Баярын бичиг"-ээр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ууганбаатар,

Цалингийн хувиар тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Бямбадэлгэр,

Эрэн сурвалжлах хэлтсийн  эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Цэвээн-Очир,

Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Мөнхбаатар мөн нэр бүхий алба хаагчдыг Эрүүгийн цагдаагийн албаны Баярын бичиг, Цалингийн хувь, хэмжээгээр шагнаж урамшуулан батламж олголоо.