"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид нэгдлээ.
Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээхэд гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг бүх нийтээр "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд 2021.10.08-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны хамт олон нэгдлээ.
Тус албаны бүтцийн нэгжийн 40 алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Зэвсэгт хүчний мод үржүүлгийн төв”-д хайлаас, улиас, бургас, шар хуайс зэрэг 4 нэр төрлийн 100 ширхэг мод тарих ажлыг зохион байгууллаа.
“Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэг.