• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-08-26
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, Монгол Улсыг ФАТФ-ын “Саарал жагсаалтаас” гаргахад хамтран ажиллах чиглэлээр Төрийн бус байгууллага, холбоод /Мэдээллэх үүрэгтэй этгээд/-ын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоо, Монголын даатгалын холбоо, Монголын алт арилжаалагчдын холбоо, Мон пет дата ХХК зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох өндөр эрсдэлтэй хэргүүд үйлдэгдэж байгаа Даатгалын салбар, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, Хөрөнгө зуучлалын байгууллага дээр гарч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бодит хэргүүдийн кейсийг бэлтгэн үзүүлж, мэдээллэх үүргийг таниулан цаашид гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, мэдээ, мэдээлэл солилцон, хамтран ажиллах талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.  

 

altansukh naad ediin zasgiin gemt heregtei temtseh alba chini nuli ashig sonirhliin zorchiltei humuus baigaa shuu, dotood shalgalt auditaa sain hiigeerei dee
2021-06-26 Хариулах
altansukh naad ediin zasgiin gemt heregtei temtseh alba chini nuli ashig sonirhliin zorchiltei humuus baigaa shuu, dotood shalgalt auditaa sain hiigeerei dee
2021-06-26 Хариулах