ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН “ОФИЦЕР АЛБАН ТУШААЛ”-ЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, ёс зүй, манлайлах ур чадвар, гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг эзэмшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад офицерын албан тушаалд ажиллаж байгаа ахлагч цолтой болон дадлагажигч 41 алба хаагч, ажилтан өнөөдрөөс /2021.10.28/ эхлэн Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Офицер албан тушаал”-ын сургалтад хамрагдаж байна.
Энэхүү сургалт нь нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд алба хаагчид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх мэдлэг, ур чадварт суралцах юм.