• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ШҮҮГЧ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН 120 АЛБА ХААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

2022-06-11
ШҮҮГЧ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН 120 АЛБА ХААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх” сургалтыг энэ оны 06 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад нийслэлийн 9 дүүргийн шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын 120 гаруй алба хаагч хамрагдах юм.

Дээрх сургалтаар “Жендер ба гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”, “Хохирогч төвтэй хандлага, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн онцлог”, “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгах ажиллагааны онцлогч, аюулын зэргийн үнэлгээ, хохирогчийг хамгаалах ажиллагаа”, “гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагаанд тавих прокурорын хяналт”, “Гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ажиллагаанд тавих прокурорын хяналт”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх онцлог”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргагчид шийтгэл ногдуулах, гэмт хэрэг үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ, ял оногдуулах ажиллагааны онцлог”, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, хамтарсан багийн үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой.

Сургалтад хамрагдаж буй нийт алба хаагч нартаа амжилт хүсье!

 

Эх сурвалж: https://police.gov.mn/