• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

2022-07-22
“Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд хийсэн “Хүн худалдаалах, түүнтэй төстэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ”, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай дата мэдээллийг цуглуулах, ашиглах, өнөөгийн тогтолцоо, түүнийг сайжруулах боломж” судалгааны тайланг танилцуулж, хэлэлцүүллээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурорын газраас боловсруулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарвал зохих асуудал” судалгаа, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас “Хүн худалдаалах гэмт хэргийн чиг хандлага, түүнтэй тэмцэхэд тулгарч буй асуудал” сэдвээр танилцуулга хийсэн.

Хэлэлцүүлэгт Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүд, холбогдох байгууллагын төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.