• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИЙГ ТАНЬЖ ТОГТООХ, ХОЛБОГДОХ ТАЛД МЭДЭГДЭХ, БОГИНО БОЛОН УРТ ХУГАЦААНД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-09-16

Тус Ажлын албанаас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид тусламж, үйлчилгээг үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж тогтоох, холбогдох талд мэдэгдэх, богино болон урт хугацаанд туслалцаа үзүүлэх тухай сургалт”-ыг 2022 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Сургалтад Дархан, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Өлгий аймаг, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын алба хаагчид нийт 50 хүн хамрагдсан юм.

Сургалтыг Дотоод хэргийн их сургууль, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллагын алба хаагчид удирдан явуулсан байна.

 

Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл