“ШАШНЫГ УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙГАА ТЕРРОРИСТ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн байгууллагатай хамтран жил бүр мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулдаг.
Энэ удаа “Шашныг урвуулан ашиглаж байгаа террорист байгууллагуудтай тэмцэх” сэдэвт сургалтыг тус улсын /ТИКА/ Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Терроризмтой тэмцэх газартай хамтран энэ сарын 03-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Дэлхий нийтийг түгшээж буй терроризмтой тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын Терроризмтой тэмцэх газрын сургагч багш нар ирж, олон улсад амжилттай хэрэгжиж буй туршлага, шинэлэг, оновчтой арга барил зэрэг мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгуулж байна.