• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Simplelocker.A гэж юу вэ?

2023-01-11
Simplelocker.A гэж юу вэ?

Simplelocker.A гэж юу вэ? “Simplelocker.A” нь Андройд үйлдлийн системд зориулагдсан “Cryptolocker”-н нэг төрөл юм. Анх андройд Cryptolocker вирус гарснаас нэг сарын дараа Simplelocker.A гарч одоогийн байдлаар ОХУ, Украйн зэрэг улсуудад илүү идэвхитэй ажиллаж байгаа мэт боловч бусад улс орнуудад өөр хэлбэрээр тархах нь цаг хугацааны асуудал болоод байна. Уг вирус нь халдвартай аппликейшнаар дамжин халдварладаг ба ихэнх халдвартай аппликейшнуудыг гуравдагч цахим хуудаснаас татаж авдаг гэх ч Google Play Store-т байрлуулсан хуурамч аппликейшнуудаас гар утас болон таблет компьютерт халдварласан талаарх мэдээлэл байгаа юм. Таны төхөөрөмжинд суусан вирус нь таны SD карт дахь png, bmp, gif, jpeg, jpg, doc, docx, txt, pdf, mkv, avi, 3gp, mp4 гэсэн өргөтгөлтэй файлуудыг хайж Simplelocker AES-256 ашиглан мэдээллийг кодлох бөгөөд дэлгэц дээр мэдээллийн түгжээг тайлахын тулд барьцаа мөнгө шаардсан анхааруулга бүхий зурвасыг гаргадаг. Барьцаа мөнгийг төлсөн ч мэдээллийн түгжээ тайлагдахгүй гэдгийг санах хэрэгтэй ! Иймд Цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг өгч байна.
Баталгаагүй аппликейшнийг гуравдагч цахим хуудаснаас шууд суулгахгүй, өөрт шаардлагатай аппликэйшнийг Google Play Store-с татах хэрэгтэй боловч үүнд анхааралтай хандаж илүү ойлголт авахын тулд хэрэглэгчдийн үлдээсэн сэтгэгдлийг унших хэрэгтэй. Android Security Solution суулга. “Avast Ransomware Remove Tool” вирусыг амжилттай устгаж мэдээллүүдийн код, нууцлалыг тайлсан байна.