“ЦАГДАА”, “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Сул орон тоог энд дарж үзнэ үү.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол Улсын иргэн байх,
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,
Тавигдах тусгай шаардлага:
- Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
- Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
- Биеийн ил харагдах хэсэгт болон биеийн хэсгийн 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх /цагдаа жолоочийн сул орон тоонд өрсөлдөх иргэдэд/
Албан тушаал дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
- Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
- Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
- Иргэний үнэмлэх; /.pdf/
- 3 үеийн намтар/.pdf/;
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
- Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
- Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
- "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/
Тайлбар:
- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.
- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
- Эрүүл мэндийн үзлэгийг Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх,
- Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
- Улаанбаатар хотод харьяа Дүүргийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба, Санхүү, аж ахуйн алба, Автобааз, Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангид,
- Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Шалгалтын хуваарь:
Бүртгэлд хамрагдсан иргэд 2023 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.
(Уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ДЭРГЭДЭХ
САЛБАР ЗӨВЛӨЛ
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар