• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

СҮХБААТАР АЙМАГ “НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХДАГЧ АЙМАГ БОЛНО

2023-03-14
СҮХБААТАР АЙМАГ “НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХДАГЧ АЙМАГ БОЛНО

Цагдаагийн байгууллагаас Хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, сайн туршлага, дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле камерын тоог нэмэгдүүлж, “Аюулгүй Ногоон бүс”-ийг бий болгож, тус бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн аюулгүй хотыг бий болгох зорилгоор гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг хороог сонгон авч “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлээд байгаа юм.


Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат болон нутгийн  удирдлагууд өнөөдөр /2023.03.11/ тус төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авч, нийтийн эзэмшлийн талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэрэг цогц дэвшилтэд технологитой танилцлаа.


Сүхбаатар аймгийн хувьд “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэх анхдагч аймаг болох юм. Олон Улсын жишигт нийцсэн “Ногоон бүс” бүхий анхдагч аймаг болсноор тус аймагт оршин суух иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар буурах эерэг үр дүнгүүд гарах юм.