• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САМБО” БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-05-21
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САМБО” БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн хүрээнд тус албанаас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны аварга шалгаруулах “Самбо” бөхийн тэмцээнийг “Монголын Самбо бөхийн холбоо”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтэд урилгаар Тагнуулын ерөнхий газрын дарга Монголын "Самбо" бөхийн холбооны ерөнхийлөгч хурандаа Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-очир Эрүүгийн цагдаагийн албаны захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням, Цагдаагийн ерөнхий газрын хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх, Хөдөлмөрийн баатар, ардын багш, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр нар оролцож, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт 36 баг, 176 тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьсноос

Эрэгтэй: +100 кг жинд

1-р байрт: Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Б.Баянмөнх

2-р байрт: Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Ш.Чинтуяа

3-р байрт: Завхан аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин

Эрэгтэй: -100 кг жинд

1-р байрт: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж

2-р байрт: Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, ахлагч Ц.Алтангэрэл

3-р байрт: Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Бямбадорж, Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Г.Дашпэлжээ.

Эрэгтэй: 90 кг жинд

1-р байрт: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Ж.Мөнхболд

2-р байрт: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал

3-р байрт: Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэслэгч Э.Шижирбат, Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэслэгч М.Цэнд

Эрэгтэй: 82 кг жинд

1-р байрт: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн хурандаа Д.Ганзориг

2-р байрт: Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч У.Далайцэрэн

3-р байрт: Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, М.Гантогтох, Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Д.Цэрэндорж

Эрэгтэй: 74 кг жинд

1-р байрт: Нийслэлийн цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Р.Цэдэн-Иш

2-р байрт: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаяр

3-р байрт: Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлагч Д.Азбаяр, Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, л Л.Буянхишиг

Эрэгтэй: 68 кг жинд

1-р байрт: Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч С.Батгал

2-р байрт: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Анхбаяр

3-р байрт: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Лхагваа, Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Х.Адьяасүрэн

Эрэгтэй: 62 кг жинд

1-р байрт: Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Ц.Мөнхбаатар

2-р байрт: Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тамирчин цагдаагийн дэд ахлагч М.Долгорсүрэн

3-р байрт: Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Д.Шүрхүү, Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Хүдэрчулуун

Эмэгтэй: +68 кг жинд

1-р байрт: Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын тамирчин х.Батхишиг

2-р байрт: Бүртгэл хяналтын төвийн тамирчин, Н.Цэрэн

3-р байрт: Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлагч Л.Мөнхзаяа, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Н.Энхтуяа

Эмэгтэй: -68 кг жинд

1-р байрт: Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тамирчин цагдаагийн дэслэгч Т.Баттөгс

2-р байрт: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Үүрмөнх

3-р байрт: Завхан аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлагч А.Отгонсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тамирчин Г.Чимэдноров

Эмэгтэй: 57 кг жинд

1-р байрт: Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Ц.Цэрэннадмид

2-р байрт: Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын тамирчин, цагдаагийн дэд ахлагч У.Цэрэннадмид

3-р байрт: Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч М.Марал-Эрдэнэ, Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч А.Гэрэлтуяа нар тус тус шалгарлаа.

Нийлбэр дүнгээр 1-р байрт Тээврийн цагдаагийн алба, 2-р байрт Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газар, 3-р байрт Дотоодын цэргийн 805 дугаар анги, шилдэг тамирчнаар Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж, Эргүүл хамгаалалтын газрын тамирчин Х.Батхишиг тус тус шалгарч цом, медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчдадаа талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсье.