• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-03-17
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалт хариуцсан алба хаагчдын мэдлэг, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэл, Жендерт суурилсан хүчирхийлэл, Хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх үйлчилгээ, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагчийн оролцоо, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчийн хохирогч төвтэй хандлага, Дуудлага хүлээн авах, зөрчил шалган шийдвэрлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн Байгууллагын Суурин төлөөлөгч ноён Стивен Кент, Хөтөлбөрийн менежер А.Жаргалан, Төслийн зохицуулагч С.Одончимэг, Дэд төслийн зохицуулагч Б.Баясгалан нар оролцлоо.

Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд тус сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 47 алба хаагч хамрагдаж байгаа юм.