• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023-03-17
АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажиллаж буй алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт медаль”, “Шударга журам”, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр;

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах, алба хаагчийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг “Дотоодын цэргийн алдар”, “Хүндэт жуух”-аар шагнаж, цол олголоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2023.03.17/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон алба хаагчид оролцлоо.

Нийт шагнагдаж, цол олгогдсон алба хаагч та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажилд өндөр амжилт хүсье!