ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх, шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн захиалгаар 2023-2024 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн магистрантур, адьюнктур, бакалаврт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:
- Орос хэлний мэдлэгтэй;
- Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;
- Ял шийтгэлгүй;
- 17-25 хүртэл насны иргэн, сонсогч
- 28 хүртэлх насны алба хаагч
Бакалаврт /бэлтгэл/ тавигдах шаардлага:
1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
- Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан байх;
- Албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
2. Иргэдэд тавигдах тусгай шаардлага:
- Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй суралцаж төгссөн, төгсөж байгаа эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.4-өөс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
Магистрантурт тавигдах шаардлага:
- Бакалаврын боловсролтой, захиалагч байгууллагад мэргэжлээрээ ахлах мэргэжилтэн, түүнээс дээш зэрэглэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
- Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Эрүүл мэндийн хувьд архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
- Албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
Адъюнктурт тавигдах шаардлага:
- Магистрын боловсролтой, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
-Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;
-Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;
- Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Эрүүл мэндийн хувьд архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
- Албаны сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;
- Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;
- Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
Бүртгэл
- Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
- Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, эсээ бичлэг, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
- Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх алба хаагч, иргэд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харьяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 7019-1044/.