Алба хаагчдыг шагнаж урамшууллаа
Бүгд Найрамдах Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий 6 алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Хууль, зүй Дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 1, "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр 1, Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух бичиг"-ээр 2, Эрүүгийн цагдаагийн албаны "Баярын бичиг"-ээр 2 алба хаагч тус тус шагнуулав.