Эрдэм шинжилгээний хуралд оролцоо
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням нар Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулиас зохион байгуулсан “Гэмт явдалтай тэмцэх, гүйцэтгэх ажлын онол практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэ санаа, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хууль сахиулах салбарын эрдэмтэн, судлаач, багш, практик байгууллагын мэргэжилтэн, ажилтан, магистрант, докторант нарын шинжлэх ухаанч үзэл санаа, дүгнэлт саналыг сонсож зөвлөмж гаргах” зорилготой эрдэм шинжилгээний хуралд оролцов.
Тур эрдэм шинжилгээний хурлын үеэр зохион байгуулсан шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд тус албаны IY хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбаяр 2 дугаар, II хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Тайван 3 дугаар байранд тус тус шалгарлаа.